Ханс Клюге: Аравдугаар сард нөхцөл байдал хүндэрнэ

Ханс Клюге: Аравдугаар сард нөхцөл байдал хүндэрнэ

ДЭМБ-аас Европт коронавирусээс үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа. Энэ тухай тус байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгдэхдээ "Аравдугаар сард нөхцөл байдал хүндэрнэ. 11 дүгээр сард илүү олон хүн нас барах магадлалтай" гэжээ.

Ханс Клюгегийн хувьд өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр л коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралт өвөл нэмэгдэж магадгүйг сануулсан. Ялангуяа 60-аас дээш насныхан дунд "COVID-19" өвчний улмаас нас барах эрсдэл ихэснэ гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.