“Бурхдын хот” жуулчдын өмнө дахин үүд хаалгаа дэлгэжээ
Шинэ коронавирусний тархалтын улмаас үүд хаалга бариад байсан Мексикийн “Теотиуакан” буюу “Бурхдын хот” өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт дахин нээгджээ. 2000 жилийн настай энэхүү археологийн талбай нь жуулчдын хамгийн ихээр зочилдог газраар нэрлэгддэг байна.
Гэхдээ энэхүү түүхэн газрын бүрэн нээгдээгүй байгаа юм. Одоогийн байдлаар “Бурхдын хот”-д өдөрт 3000-аас дээш хүнийг нэвтрүүлэхгүй байх хязгаарлалт тогтоожээ. Энэ нь ердийн үед энд нэг өдөрт зочлогчдын 30 хувь л гэсэн үг юм.
“Теотиуакан” нь Европчууд Америк тивийг колоничлож эхлэхээс өмнө 125 мянган оршин суугчтай, дэлхийн томоохон хотуудын нэгд тооцогддог байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.