Коронавирус илэрсний улмаас “Kia Motors” компанийн хоёр үйлдвэр түр зогсов
“Kia Motors” компанийн БНСУ дахь хоёр үйлдвэрт коронавирусний халдвар илэрсний улмаас үйл ажиллагааг нь түр зогсоожээ.
Сөүлөөс өмнө зүгт орших Кванмён хотод байрладаг хоёр үйлдвэрийн угсрах конвейер дээр ажиллаж байсан найман хүнээс халдвар илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр хоёр үйлдвэрийг лхагва гаргийн орой хааж, бүх 6000 ажилтныг гэрт нь буцаасан гэж “Kia Motors” компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.
“Пүрэв гаргийн 09:00 цагийн байдлаар “COVID-19”-ийн халдварын найман тохиолдол мэдэгдэж байгаа. Үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг улсын хорио цээрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй зөвлөлдсөний дараа гаргана” гэж төлөөлөгч хэлжээ.
“Kia Motors” компани нь БНСУ-д найман үйлдвэртэй бол БНХАУ-д гурав, АНУ, Словак, Мексик, Энэтхэгт тус тус нэг үйлдвэртэй байна. Үйдвэрүүдийнх нь нийт хүчин чадлаар жилд 3.84 сая автомашин үйлдвэрлэх боломжтой ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.