Сөүл хотын захиргаанаас христийн шашны номлогчоос их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ

Сөүл хотын захиргаанаас христийн шашны номлогчоос их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас коронавирусийн цар тахлаас сэрэмжлэх анхааруулгыг үл тоон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан Христийн шашны номлогчоос их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ. Сөүл хотын төв хэсэгт өнгөрсөн наймдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулсан “Саранг Жейл” сүмийн номлогч Жон Кван Хуныг Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан гэж буруутгасан аж. Тэрбээр жагсаалд өөрөө биечлэн оролцсон ба хожим нь коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

Сөүлийн захиргаа түүнээс нийтдээ 4.6 тэрбум воны нөхөн төлбөр нэхэмжлэн шүүхэд зарга үүсгэсэн байна. Хотын захиргааны мэдэгдэлд дурдсанаар нийслэлд халдвар авсан 641 хүнийг эмчлэхэд 330 сая вон, тэднийг гэрийн хорион байх хугацаанд 663 сая воныг тус, тус зарцуулсан аж. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ халдварын тархалт нэмэгдсэнээс болж алдагдал хүлээсэн шууд бус хохирлыг ч түүнээс нэхэмжилжээ.

Сөүл хотод өнгөрсөн наймдугаар сарын эхээр өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол 10 хүрэхгүй болж буугаад байжээ. Гэвч наймдугаар сарын 15-ны жагсаалын дараа халдварын тохиолдол өдөрт 150-аас дээш бүртгэгдэх болсон аж. Өмнөд Солонгосын Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний төвийн мэдээллээр “Саранг Жейл” сүмийн 1168 хүн халдвар авсан бол жагсаалд оролцсон 587 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ. Сөүлд өнгөрсөн наймдугаар сарын дундуур халдварын тархалт дахин эрчимжсэнээс фитнес клуб, РС тоглоомын газруудыг хааж, кафе, ресторануудыг оройн 21.00 цагаас хойш үйлчлүүлэгч авахыг хориглосон юм. Эдгээр хориг арга хэмжээг энэ долоо хоногийн эхээр цуцалжээ. Сөүлд хотод өнөөдөр коронавирусийн халдварын 46 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард Сөүл хотын захиргаа Христийн шашны Шинчонжи сүмийг коронавирусийг эрчимтэй тархахад нөлөөлсөн гэж буруутган тус сүмээс 200 сая воны нөхөн төлбөр нэхэмжилж байв. Учир нь илэрсэн халдварын тохиолдлын дийлэнх нь Шинчонжи сүмийн итгэгчид байсан төдийгүй сүмийн удирдлагууд гишүүдийнхээ нэрс болон бусад мэдээллийг гаргаж өгөхгүй халдварын эсрэг тэмцэлд саад учруулжээ. Эрүүгийн хэрэг үүссэний дараа сүмийг үүсгэн байгуулагч И Ман Хи өөрийн биеэр хэвлэлийн хурал зохион байгуулж, буруугаа хүлээн, ард иргэд болон эрх баригчдаас хүлцэл өчиж, коронавирустэй тэмцэх үйл хэрэгт 12 тэрбум вон хандивлаж байгаагаа зарласан. Гэвч Сөүл хотын захиргаа энэхүү мөнгийг авахаас татгалзсан юм.

Эх сурвалж: Yonhap

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирус илэрсний улмаас “Kia Motors” компанийн хоёр үйлдвэр түр зогсов 2020-09-18

Өмнөд Солонгост халдвар тараасан сүм ИХ ХЭМЖЭЭНИЙ хохирол учруулжээ 2020-09-18

БНАСАУ-ын иргэнд долоон жил хорих ял оноожээ 2020-09-18

Дээд хэмжээний уулзалтын хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг уриалжээ 2020-09-18

Сөүлийн иргэд цалингаа цуглуулаад ч амьдрах орон сууц худалдаж авахад 12 жил шаардагдана 2020-09-19

Сөүл хотын захиргаанаас христийн шашны номлогчоос их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ 2020-09-19

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.09.21. 2020-09-21

БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэд дуу хоолойгоо нэгтгэж байна... 2020-09-23

Өвөр Монгол ахан дүүсээ дэмжиж Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууд дуу хоолойгоо нэгтгэж байна! 2020-09-25

БНАСАУ-ын усан хилд нэвтэрсэн БНСУ-ын иргэн буудуулан амь насаа алджээ... 2020-09-25

БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрсийн жагсаалттай холбоотой асуудал иргэдийн бухимдуулж байна 2020-09-26