АНУ-д хагас сая өрх цахилгаангүй болжээ
АНУ-ын Алабама, Флорида, Жоржиа мужийг дайрсан Салли далайн хар салхины улмаас хагас сая өрх цахилгаангүй болжээ.
Байгалийн гамшгийн улмаас дор хаяж нэг хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болоод байна. Хар салхины ажиглалтын үндэсний төвийн мэдээллээр, Салли хар салхины хурд 169 км/ц хүрсэн бөгөөд өдгөө салхины хурд суларсан ч хүчтэй аадар бороо дагуулжээ. Үүний улмаас гол мөрний ус эргээсээ халихад хүрээд байна. Урьдчилсан үнэлгээгээр, байгалийн гамшиг гурван тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Салли нь сүүлийн гурван долоо хоногт Мексикийн буланг дайрч буй хоёр дахь далайн хар салхи юм.
Хүчтэй хар салхины үеэр Пенсакол хотыг Пенсакол Бич амралтын газартай холбосон гүүр ачааны усан онгоц мөргөсний улмаас зарим хэсгээрээ нурсан байна. Флорида мужийн үндэсний гварди орон нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд тусламж үзүүлэх зорилгоор 500 цэрэг, нисгэгчийг дайчилжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.