ОКСФАМ: “COVID-19”-ын эсрэг вакцины дийлэнх нь цөөн тооны чинээлэг оронд оногдохоор байна

ОКСФАМ: “COVID-19”-ын эсрэг вакцины дийлэнх нь цөөн тооны чинээлэг оронд оногдохоор байна

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болох ОКСФАМ вакцины хангамж, нийлүүлэлттэй холбоотой сонирхолтой мэдээллийг гаргасан байна.  Тус байгууллагаас ойрын саруудад бэлэн болж магадгүй байгаа “COVID-19”-ын  эсрэг нийт вакцины 50 гаруй хувь  АНУ,  Их Британи, Японы тэргүүтэй цөөн тооны чинээлэг оронд оногдохоор байгаа аж.  Тус байгууллага  вакцин худалдан авах урьдчилсан гэрээнүүдэд анализ хийж ийм дүгнэлтийг гаргажээ.

Дэлхий дахины хэмжээнд 180 орчим вакцины туршилт, судалгаа явагдаж байгаагаас  5 вакцин л эмнэлзүйн туршилтын сүүлийн шатандаа ороод байгаа.  Хэрэв дээрх 5 вакцины туршилт амжилттай өндөрлөвөл дэлхий дахины хэмжээнд  эхний ээлжид 5.9 тэрбум гаруй тун вакцин  бэлэн болохоор байна. Энэ нь нэг хүнийг хоёр удаа тарина гэж тооцвол 2.9 тэрбум хүнд хангалттай хүрэх хэмжээ юм.

Туршилтын вакцин нь  сүүлийн шатандаа яваа компаниуд нийт 5.3 тэрбум тун вакциныг худалдаалах урьдчилсан гэрээг аль хэдийн байгуулаад байна. Одоогоор бэлэн болоогүй байгаа ч  худалдаалагдах захиалгад ороод байгаа дээрх 5.3 тэрбум тун вакцины 2.7 тэрбум тун буюу 50 гаруй хувь нь  цөөн тооны чинээлэг оронд нийлүүлэгдэхээр байна. Дээрх хөгжингүй орнуудын  хүн ам нь дэлхий нийт хүн амын дөнгөж 13 хувийг бүрдүүлэгч “COVID-19”-ын эсрэг вакцины 51 хувийг авах захиалгыг тэд өгөөд байгаа бөгөөд энэ нь  цар тахлын эсрэг тэмцэлд амин чухал хэрэгцээтэй байгаа вакцины хуваарилалт  шударга бус байхаар байгааг харуулж буйг  ОКСФАМ мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.