Орос зарим улстай хийдэг нислэгээ сэргээжээ
Беларусь, Казахстан, Кыргызстан, БНСУ-ын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхэд тогтоосон хязгаарлалтыг харилцан цуцлахыг эрх баригчид зөвшөөрчээ. Энэ тухай захирамжид ОХУ-ын Засгийн газар гарын үсэг зуржээ.
“Дээр дурдагдсан орны иргэд болон тэнд оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрч байна. Түүнчлэн Оросын иргэд эдгээр улс руу чөлөөтэй нисэх боломжтой” хэмээн мэдэгдэлд дурдав.
Нислэгүүдийг долоо хоногт нэг удаа хийх төлөвтэй байна. Есдүгээр сарын 21-нээс Казахстан, Кыргызстан, Беларусь улсуудтай хийх нислэгийг сэргээх бол есдүгээр сарын 27-ноос БНСУ-тай нислэг хийж эхлэх аж.
Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын хуралдааны дүнд эдгээр оронтой агаарын тээврийн харилцааг сэргээхийг санал болгожээ. ОХУ-ын бусад улс оронтой тогтмол хийдэг нислэгийг коронавирусний цар тахлын улмаас 3 дугаар сарын сүүлчээр зогсоосон юм. ОХУ наймдугаар сарын 1-нээс Их, Британи, Танзани, Турк улсуудтай нислэгээ сэргээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.