Коронавирус улирлын чанартай халдварт өвчин болж магадгүй
Коронавирус улирлын чанартай халдварт өвчин болж магадгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге үгүйсгэсэнгүй.
“Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч ийм болох боломжтой. Нөхцөл байдал сайнаар эргэнэ гэж найдаж байгаа ч муугаар эргэхэд бэлтгэлтэй байгаа” хэмээн тэрбээр хэлжээ.
Түүнчлэн коронавирусний гарал үүсэл байгалийнх юмуу зохиомол гэдгийг батлах мэдээлэл ДЭМБ-д хараахан байхгүй гэдгийг Ханс Клюге мэдэгдэхийн сацуу вирусний гарал үүслийг Хятадын шинжээчид судалж байгаа гэдгийг цохон тэмдэглэв.
Хятадад 2019 оны сүүлчээр коронавирусний халдварт өвчин дэгдэж, 3 дугаар сарын 11-нд ДЭМБ коронавирусийг цар тахал хэмээн зарласан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.