Манни Пакьяо Конор Макгрегортой ирэх онд тулалдана

Манни Пакьяо Конор Макгрегортой ирэх онд тулалдана

Мэргэжлийн боксын найман өөр жинд дэлхийн аваргын бүс хүртэж явсан цорын ганц боксчин Манни Пакьяо холимог тулааны супер од Конор Макгрегортой ирэх онд тулалдахаар болжээ.

Тэдний тулаан боксын дүрмээр явагдах бөгөөд 41 настай Манни Пакьяо шагналын мөнгөө сайн санааны үйлсэд зарцуулахаа мэдэгдсэн байна.

Энэ талаар Манни Пакьяогийн зөвлөх нь хэлэхдээ “Пакьяо Макгрегортой тулалдахаар шийдвэрлэсэн нь үнэн. Мөн шагналын мөнгөнийхөө тодорхой хувийг коронавирусээр өвчилсөн Филиппинчүүдэд хандилах болно” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.