Ангараг гарагийн дөрөв дэх нуурыг нь олж тогтоожээ

Ангараг гарагийн дөрөв дэх нуурыг нь олж тогтоожээ

Ангараг гарагаас шингэн устай гүний дөрвөн нуур олдсон талаар “Би-Би-Си” агентлаг мэдээлжээ. Эрдэмтэд өмнө нь гурван нуур илрүүлээд байсан бол дөрөв дэхийг нь саяхан олж тогтоосон байна.

Энэхүү нээлтийг хийхэд сансрын хөлгөөр 2012-2019 оны хооронд хийсэн ажиглалтын 134 мэдээлэл хэрэг болжээ.

Ангараг гарагийн усны систем 800 метрийн гүнд оршдог аж. Хамгийн том нуур нь 30 орчим километрийн өргөнтэй гэнэ. Ийм гүнд мөс хайлах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс шингэн устай байгаа нь давсны агууламж ихтэй холбоотой байж болзошгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, хэт шорвог ус байвал бичил организм усанд байх боломжгүй гэсэн үг юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.