Армян бөх Уулын Карабахын дайнд сайн дураар явлаа

Армян бөх Уулын Карабахын дайнд сайн дураар явлаа

Уулын Карабахт Азербайжан, Армяны зэвсэгт хүчин өнгөрсөн сарын 27-ноос эхлэн мөргөлдөж, дайны байдалд хүрэн, олон хүн амь насаа алдаад байна.

Үүнд чөлөөт бөхийн 2019 оны 61 кг-ийн Европын аварга, 2017, 2018 оны Дэлхийн залуучуудын АШТ-ий хошой хүрэл медальт, европын өсвөр, залуучуудын аварга, Армян бөх 21 настай Арсен Каренович Арутюнян сайн дураар Уулын Карабахт очиж, тулалдахаар шийджээ.

20 настай Арутюнян фэйсбүүк хуудсандаа “Энэ удаад ялалт манай талд байна гэдэгт итгэж байна. Бурхан биднийг өршөөг. Аав минь 1991 онд Армяны армийн эгнээнд тулалдаж явсан десантын цэрэг. Хүнд шархдаж байсан ахмад дайчин. Бид хоёр хэзээ ч фронтын тэргүүн эгнээнд очиж, тулалдахад бэлэн” гэж бичжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.