Японд ажилгүйдлийн түвшин өсжээ

Коронавирусний цар тахал бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөөр байгаатай холбоотойгоор наймдугаар сард Япон улсад ажилгүйдлийн түвшин сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа 3 хувьд хүрсэн тухай тус улсын Засгийн газар мэдээлжээ.
Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны мэдэгдсэнээр, ажилгүйдлийн түвшин тус улсад долдугаар сард 2.9 хувь байснаас өсөж 3 хувьд хүрснээр 2017 оны тавдугаар сард бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Ажилгүйчүүдийн тоог өмнөх оныхтой харьцуулахад 490 мянгаар өсөж, 2.06 саяд хүрчээ. Тийнхүү 2017 оны 5 дугаар сараас хойш анх удаа 2 саяыг давсан байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.