Чэжү арлыг зорих иргэдийн тоо нэмэгджээ

Чэжү арлыг зорих иргэдийн тоо нэмэгджээ

БНСУ-д ургацын баярын амралт үргэлжилж иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэх болжээ. Чэжү арлыг зорьж амралтаа өнгөрүүлж байгаа иргэдийн тоог өнөөдөр /10.02/ Чэжү арлын аялал жуулчлалын холбооноос гаргасан байна. Тус мэдээлэлд өнгөрөгч 9-р сарын 26-ны өдрөөс эхлээд өчигдрийг хүртэл зургаан өдрийн дотор нийт 202,000 гаруй иргэн амарчээ. Өдөрт дунджаар 33,000 иргэн аялж, амрах зорилгоор Чэжү арлыг зорьж байгаа юм. Аялж амарч байгаа иргэд заавал маскаа зүүж үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа хэдий ч зарим иргэдийн хувьд маскаа буруу зүүсэн тохиолдлууд гарсаар байгаа аж. Чэжү арлын зүгээс сүүлийг зургаан өдрийн турш 403 иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан бөгөөд бүгд сөрөг гарсан байна.

Эх сурвалж: SBS NEWS

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.