Е-9 Гэрээт ажилчдын хугацааг 50 хоног автоматаар сунгахаар шийдвэрлэжээ

Е-9 Гэрээт ажилчдын хугацааг 50 хоног автоматаар сунгахаар шийдвэрлэжээ

Солонгос улсын Хөдөлмөрийн яамнаас тус улсад мэргэшлийн бус хөдөлмөр эрхлэж байгаа Е9 гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх хугацаа 10сард (취업활동기간) дуусах бол 50хоногоор нэг дор автомат сунгахаар шийдвэрлэлээ.

Энэхүү гаргасан шийдвэр нь

1.Нутаг буцаж чадахгүй байгаа гадаад ажилчдын амжиргааны түвшний асуудлыг шийдвэрлэх

2.Гадаад ажилчдыг татан ажиллуулж чадахгүй байгаа жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжийн хүний нөөцийн хомсдлыг багасгахтай холбоотой тулгамдан гарсан өөрчлөлтийг зохицуулахад зохих арга хэмжээг авч байгаа юм.

Хөдөлмөрийн яамнаас Корона 9 халдварт өвчний тархалт эрсдэлтэй холбоотойгоор гадаад ажилчдыг шинээр татан нэвтрүүлэхэд бэрхшээл саад учирж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгж хүний нөөцийн хомсдлыг багасгахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгоор хөдөлмөр эрхлэх тогтолцооны дагуу одоо ажиллаж байгаа гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх албан зөвшөөрлийн хугацааг 50 хоногоор нэг дор автомат сунгаж байна.

Корона 19 халдварт өвчний эрсдэл тархалттай холбоотойгоор ажиллах хүчнийг илгээгч орнууд нь олон улсын нислэгт хорио тавигдсантай уялдан шинэ гадаадын ажиллах хүчний нөөцийг нэвтрүүлэхэд хүндрэл учирч түгшүүрийн дохио өгч байна.

Анхаарах зүйл

10сард хугацаа дуусч байгаа гээд хүн бүрийнх сунгагдаагүй байж болно. Энд хэд хэдэн зохих шалтгаан байгаа.

Нутаг буцах мэдэгдэл хийсэн бол 50 хоног автомат сунгагдахгүй хийсэн мэдэгдлээ өөрийн биеээр хөдөлмөрийн биржид хандаж хүчингүй болгосноор хамрагдана.

Гэмт хэргийн зөрчил торгууль болон янз бүрийн шалтгаанаар асуудалтай бол гадаадын иргэн харьяатын албанаас автомат сунгалтанд хамруулахгүй

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.