“Ford” ажилтнуудаа зургаадугаар сар хүртэл гэрээсээ ажиллахыг зөвшөөрнө

“Ford” ажилтнуудаа зургаадугаар сар хүртэл гэрээсээ ажиллахыг зөвшөөрнө

Америкийн “Ford” автомашин үйлдвэрлэгч компани Хойд Америк дахь ажилтнуудынхаа гэрээсээ ажиллах хугацааг 2021 оны зургаадугаар сар хүртэл сунгана гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.

“Энэ оны гуравдугаар сараас хойш Хойд Америк дахь 32 мянга орчим оффисын ажилтан гэрээсээ ажиллаж байна” гэж Мичиган муж улсад төвтэй “Ford” компанийн хэвлэлийн төлөөлөгч Даниэль Барбосса мэдээлсэн бөгөөд цаашид ийнхүү сунгахаар төлөвлөж байгаа ажээ. 

Ташрамд дурдахад, Америкийн “General Motors” компани мөн оффисын ихэнх ажилтнуудыг хамарч буй гэрээсээ ажиллах бодлогоо 2021 оны зургаадугаар сар хүртэл сунгахаар болсон тухайгаа өнгөрсөн есдүгээр сарын эхээр мэдээлсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.