Жээнбеков Киргизийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хэзээ орхихоо хэлжээ
Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хууль ёсны удирдагчдыг баталсны дараа, мөн улс орон хууль ёсны зам руугаа буцаж орсны дараа төрийн тэргүүний албан тушаалаас нэн даруй огцроход бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүний мэдэгдлийг ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтэлжээ.
"Бид одоогийн нөхцөл байдлыг аль болох богино хугацаанд хэвийн байдалд нь оруулах хэрэгтэй. Гүйцэтгэх эрх мэдлийн хууль ёсны удирдагчдыг баталж, улс орон хууль ёсны замаар явсны дараа Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиход бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
"Улс орны хямрал дээд цэгтээ хүрлээ. Үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулахын тулд бид дараагийн алхмыг хийх ёстой. Жогорку Кенешийн /парламент/ сонгуулийн дүнг цуцалсан. Одоо парламентын шинэ сонгуулийг товлох ёстой. Энэ асуудлаарх шийдвэрийг Сонгуулийн төв хороо гаргана. Эдгээр арга хэмжээ нь өнөөгийн улс төрийн хурцадмал байдлыг намжаана” гэж мэдэгдэлд дурджээ.
“Үүний зэрэгцээ хямралаас өмнө ажиллаж байсан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах шаардлагатай байгаа нь шинээр томилох эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилохыг хуульчлахын тулд парламентын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг гаргах шаардлагатай. Би холбогдох зарлигуудад гарын үсэг зурахад бэлэн байна. Жогорку Кенешийн тогтоолыг хүлээж байна" гэж Киргизийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр мөн улс төрийн бүх хүчинд хандаж улс орныхоо тайван амгалан байдлыг хадгалахыг уриалав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.