ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг Улсын Онцгой Комисст тухай бүр хүргүүлж ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 08-ны пүрэв гарагийн байдлаар Консулын хэлтэс нийт 4621 иргэний өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан иргэдийн 39 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 402 буюу 9 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 20 буюу 0,5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 66 буюу 1,3 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 6 буюу 0.2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 4088 буюу 88 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.