БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын анхааралд
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдөр буюу “Ургацын баяр”, 10 дугаар сарын 9-ний “Солонгос хэл”-ний баярын өдрүүдэд хэвийн ажиллана.
БНСУ-д оршин суугаа иргэдийг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн хөдөлгөөнийг багасгах зорилгоор консулын зарим үйлчилгээг шуудангаар авах боломжтой.
Иргэн Та консулын үйлчилгээ авахаас өмнө манай ЭСЯ-ны цахим хуудас www.seoul.embassy.mn хаяагнаас бүрдүүлэх баримт бичиг, үйлчилгээний хураамж зэрэгтэй сайтар танилцаж бэлтгэлээ хангаж ирвэл Та түргэн шуурхай үйлчлүүлэх, мөн цагаа хэмнэх боломжтой болно.
Даваагаас Баасан гаригийн хооронд өдөр бүр 09:30-12:30, 13:30-18:00 цагийн хооронд ажиллана.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.