АНУ сүүлийн 70 жилд анх удаа эмэгтэй хүнийг цаазална

АНУ сүүлийн 70 жилд анх удаа эмэгтэй хүнийг цаазална

АНУ-д сүүлийн 70 жилд анх удаа холбооны түвшинд ялын дээд хэмжээ авсан эмэгтэйг цаазална гэж тус улсын Хууль зүйн яам мэдээлжээ.

Цаазын ялыг ирэх арванхоёрдугаар сарын 8-нд гүйцэтгэх гэнэ. Лиза Монтгомери гэгч 2004 онд жирэмсэн эмэгтэйн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авчээ. Цаазыг Индиана мужид хортой тариа хийх замаар гүйцэтгэх аж.

АНУ-ын Хууль зүйн яам мөн 1999 онд хоёр улстөрчийн амийг хөнөөсөн Брэндон Бернард гэгч гэмт хэрэгтний цаазын ялыг гүйцэтгэх товыг тогтжээ.

Энэ оны долоодугаар сард АНУ-ын Дээд шүүх өмнө нь доод шатны шүүхээр хойшлуулаад байсан цаазын ялыг гүйцэтгэх боломжтой гэсэн тогтоол гаргасан билээ. Ингэснээр сүүлийн 17 жил хэрэгцээгүй ялын дээд хэмжээг анх удаа Индиана мужийн Терре Хот холбооны шоронд гүйцэтгэсэн юм. Холбооны түвшинд цаазын ялыг сэргээсэн нь АНУ-ын хувьд бэлэг тэмдгийн шинж чанартай. Учир нь ихэнх ялын дээд хэмжээг гүйцэтгэх эсэх шийдвэр нь холбооны эрх баригчдын бус мужуудын эрх мэдлийн хүрээнд багтдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.