ОХУ-д коронавирусний халдварын 15 мянга гаруй тохиолдол илэрлээ

ОХУ-д коронавирусний халдварын 15 мянга гаруй тохиолдол илэрлээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 15150 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Шуурхай штабаас мэдээлснээр, тус улсад халдварын нийт тохиолдлын тоо 1 369 313 болж нэмэгдсэн байна.

Нийслэл Москва хотод халдвар авсан хүний нэг өдрийн дотор 5049-өөр нэмэгдсэн байна. Энэ нь тавдугаар сарын 12-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Нэг өдрийн өмнө Москвад 3942 шинэ тохиолдол илэрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш 1 056 582 хүн халдвараас эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 8485 өвчтөн эмнэлгээс гарсан ба энэ нь долдугаар сарын 31-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсад коронавирусээр халдварласан нийт хүний 77.2 хувь нь эдгэрчээ.

Нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 232-оор нэмэгдсэн байна. ОХУ-д өдөрт нас барсан тохиолдол цар тахал дэгдсэнээс хойш найм дахь удаагаа, 10 дугаар сар гарснаас хойш тав дахь удаагаа 200-г давжээ. Шуурхай штабаас мэдээлснээр, нийт 23723 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.