Томуугийн вакцин хийлгэсэн таван иргэн нас баржээ
Коронавирусийн халдвартай холбогдуулан Солонгос улс даяар томуугийн вакцин хийгдэж байгаа билээ. Гэтэл томуугийн вакцин хийлгээд таван иргэн нас барсан хэрэг гарчээ. Өнгөрөгч 14-ны өдөр 17 настай сурагч томуугийн вакцин хийлгээд хоёр хоногийн дараа нас барсан байна. Уг хэрэг гарснаас дөрвөн өдрийн дараа 78 настай эмэгтэй вакцин хийлгээд нэг өдрийн дараа нас барсан аж. Ингээд 20-ны өдөр болон 21-ны өдөр гурван иргэн мөн л томуугийн вакцин хийлгээд удалгүй нас барсан байна. Солонгос улсын эрүүл мэндийн яамнаас тус иргэд томуугийн вакцин хийлгээд нас барсан эсэх нь одоогоор тодорхой бус байгаа шалгаж байгаа талаараа мэдэгдсэн байна. Харин Солонгос иргэдийн хувьд уг хэргийг хурдан шийдэж өгөхийг шаардаж байгаа ажээ.
Эх сурвалж: Yonhap news
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.