БНАСАУ-ын удирдагч Солонгосын дайнд амь үрэгдсэн Хятадын сайн дурынхны дурсгалыг хүндэтгэв
Хятадын ардын сайн дурынхны арми Солонгосын дайнд нэгдсэний 70 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пёнганнам-ду мужийн Хвэчан хошуун дахь оршуулгын газарт очиж, тэнд оршуулсан хятад дайчдын дурсгалыг хүндэтгэлээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, мөн Хятадын ардын сайн дурынхны армийн эгнээнд тулалдаж яваад амь үрэгдсэн, Мао Зэдуний хүү Аньины булшинд биечлэн хүндэтгэл үзүүлсэн байна.
Солонгосын дайн 1950 оны зургаадугаар сард эхэлсэн билээ. Хятадын ардын сайн дурынхны арми 1950 оны 10 дугаар сарын 19-нд Ялузян голыг гатлан, 1953 онд гал зогсоох гэрээ байгуулах хүртэл байлдааны ажиллагаанд оролцсон байна. Солонгосын дайнд нийтдээ 2.9 сая хятад дайчид оролцсон бөгөөд Хятадын талын албан ёсны мэдээгээр 197653 хүн амь үрэгджээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.