Хотын даргын ОРЛОГЧ НАРЫГ томиллоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал дөнгөж сая боллоо. Хурлаар Нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө. 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Тодруулбал,
- Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор, Ж.Сандагсүрэн,
- Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг,
- Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбааяр,
- Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө,
- Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн,
- Нийслэлийн Барилга хот байгуулалт, хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилохоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Тэргүүлэгчдийн анхны хурал болсонтой холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлчүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Тэргүүлэгчид цаашдаа хотын ажил амьдралтай холбоотой тогтоол шийдвэрүүдийг гаргахын тулд ойр ойрхон хуралдаж, шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган ажиллах болно. Мөн өнөөдөр томилогдож байгаа орлогч нар Хотын даргыг төлөөлж ажиллахдаа ямар нэгэн эрх ямба эдлэхгүй, иргэд, хот хоёрын хооронд гүүр болж ажиллах маш том үүрэг хүлээж байгаа” гэдгийг хэлээд, ажилд нь амжилт хүслээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.