Олимпын бамбарын үзэсгэлэн Япон даяар 11 дүгээр сараас эхэлнэ

Олимпын бамбарын үзэсгэлэн Япон даяар 11 дүгээр сараас эхэлнэ

Олон нийтэд харуулах зорилгоор Токиогийн музейд байрлуулсан Олимпын наадмын бамбарын үзэсгэлэн Японы бусад мужид 11 дүгээр сараас ирэх оны 3 дугаар сарын хооронд болно.

Олимпын бамбар 11 дүгээр сарын 7-нд Ишикава мужид тавигдах бол үүний дараа гуравдугаар сарыг хүртэл өөр 13 мужид тавигдах юм. Японы нийслэл хот дахь Олимпын музейд Токиогийн Олимпын наадмын бамбарыг түр байрлуулах ёслол наймдугаар сарын сүүлчээр болсон. Музейд очихын тулд урьдчилан захиалга өгөх ёстой бөгөөд коронавирусний цар тахлын улмаас нэг цагт 120-иос илүүгүй хүнийг үзэсгэлэнгийн танхимд оруулах боломжтой байсан юм.

Токиогийн Олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч цар тахлын улмаас дараа жил зохион байгуулахаар хойшлуулсан билээ. Олимпын бамбарыг өнгөрөгч гуравдугаар сард наадмыг хойшлуулах шийдвэр гаргахаас ердөө дөрөв хоногийн  өмнө Грекээс Японд авчирчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.