"Спутник V" вакцинаар тариулсан хүмүүсийн 85 хувьд нь гаж нөлөө ажиглагдаагүй

"Спутник V" вакцинаар тариулсан хүмүүсийн 85 хувьд нь гаж нөлөө ажиглагдаагүй

Оросын "Спутник V" вакцинаар тариулсан хүмүүсийн 85 хувьд нь гаж нөлөө илрээгүй хэмээн тус вакциныг гарган авсан Эрүүл мэндийн яамны харьяа Н.Ф. Гамалеягийн нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгджээ.

Вакцинаар тариулсны дараа гаж нөлөө илэрч болзошгүй хэдий ч энэ нь бага зэргийн нөлөө бөгөөд хэрэглэх заавартайгаа бүрэн нийцдэг гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв. Хамгийн тавгүй гаж нөлөө нь бие 38 хэмд хүрч халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, вакцин тарьсан хэсэгт улайх шинж тэмдгүүд илэрдэг хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Иймэрхүү гаж нөлөө вакцин тариулсан хүмүүсийн 15 хувьд нь ажиглагджээ.

ОХУ 8 дугаар сарын 11-нд дэлхийн анхны коронавирусний вакцин болох "Спутник V" нэртэй вакциныг бүртгэжээ. Вакциныг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд гарган авсан. Вакцины бүртгэлийн дараах туршилт Москва хотод 9 дүгээр сарын 7-нд эхэлж, сайн дурынхан анхны вакцин 9 дүгээр сарын 9-нд авчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.