Aлтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна.

Aлтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна.

Коронавирусний цар тахал дэгдсээр буй энэ үед дэлхийн зах зээлд алтны эрэлт 2020 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 19 хувиар буурч, 892 тонн болсон тухай Дэлхийн алтны зөвлөлийн /World Gold Council, WGC/ тайлан мэдээнд дурдсан байна.

“Хэрэглэгчид цар тахлын нөлөөг мэдэрсээр байсантай холбоотойгоор алтны эрэлт гуравдугаар улиралд 19 хувиар унаж, 892 тонн болсон байна. Энэ нь 2009 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн бага үзүүлэлт юм” хэмээн тайланд дурджээ. Энэ хугацаанд алтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна. Оны эхэнд алтны эрэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 10 хувиар бага байсан бөгөөд 2.97 мянган тонн байжээ.

Харин алтны хөрөнгө оруулалтын эрэлт гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 хувиар өсжээ. Тодруулбал, дэлхий даяар хөрөнгө оруулагчид 222.1 тонн алтан гулдмай болон зоос худалдан авчээ. Энэ үзүүлэлт Хятад, Турк болон Өрнөдийн зах зээлд илүү өндөр байжээ. Үүнээс гадна алтаар баталгаажсан валют арилжааны сангуудаар дамжуулан 272.5 тонн алт худалдан авчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа. 2020-10-29

Дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй 2020-10-29

Ярковскийн нөлөөгөөр Апофис солир дэлхийтэй мөргөлдөх магадлал нэмэгдэж магадгүй байна 2020-10-29

Дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа хагас саяар нэмэгдлээ 2020-10-30

Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан сургуулилалт хийнэ. 2020-10-30

Aлтны нийлүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 3 хувиар буурсан байна. 2020-10-30

"Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чи саналаа урьдчилан өгсөн байна. 2020-10-30

Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ 2020-10-30

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 8 сая давлаа 2020-10-30

“Apple”, “Facebook”, “Twitter” улирлын орлогоо тайлагнажээ 2020-10-30

“Amazon” компани энэ оны гуравдугаар улиралд 96.1 тэрбум ам.долларын орлого олжээ. 2020-10-30