Элчин сайд Л.Пүрэвсүрэн "FIA"-д хандан захидал бичжээ
Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суух Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын авто машины холбоо буюу FIA-н Ерөнхийлөгч Жан Тодт болон “Ред Булл” багийн удирдлагуудад хандан захиад бичжээ.
Элчин сайд Л.Пүрэвсүрэн уг захидалдаа “Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын салбарт арьс өнгөөр ялгасан, Монгол үндэстнийг доромжилсон үйлдэл удаа дараа гарагж буй асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ. Макс Ферстаппен өмнө нь 2017 онд ч мөн адил монголчуудыг доромжилсон агуулгатай ёс бус үг хэллэг хэлж байсан. Энэ удаад ямар нэгэн арга хэмжээ авахыг хүсье” гэж дурджээ.
Макс Ферстаппен нь Португалийн гарааны өмнөх бэлтгэлийн үеэр Ланс Строллтой мөргөлдөж, замаас гарсныхаа дараа “Чи сохорчихоо юу. Яг монгол хүн шиг зан гаргах юм” гэж доромжилсон юм.
Түүнээс хойш олон улсын хэвлэлүүд хэлсэн үгэндээ уучлал гуйх эсэх тухай асуухад ямар нэгэн томйтой хариу хэлэлгүй асуудлаас бултсан байдалтай байгаа ажээ.
Үүнээс өмнө “Mongolia Identity” байгууллагыг төлөөлөн тус байгууллагын ерөнхийлөгч Ууганаа Рамсай мөн адил уучлал гуйлгах утгатай ил захидал бичсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.