ШӨХТГ-н дарга Б.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн долоо хоногийн ажлаа дүгнэлээ.
Энэ 7 хоногийг дүгнэхэд:
1. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч байгууллагуудын төлөөлөлтэй Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад шатахуун чанар, зах зээлийн өрсөлдөөн, үнийн асуудлыг хөндлөө.
2. Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, ХХААХҮЯ хамтарсан уулзалтыг хийлээ. Учир нь намрын ургацаас тонн тутмыг 600-660 мянган төгрөгөөр худалдан авч эхэлсэн байна. Энэ нь гурил үнэ өссөн бодит шалтгаан болоод байна. Энэхүү асуудлыг Монгол улсын Шадар сайдад танилцуулахын дээр ХХААХҮЯ яаралтай арга хэмжээ авахыг хүслээ.
3. Нийтийн тээврийн цахим технологийг цаг үетэй уялдуулах, замын ачааллыг тооцох хяналтын системийг бий болгох асуудлаар Монгол улсын мэдээлэл технологийн компаниуд дунд уулзалтыг хийлээ.
4. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг хариуцсан албан хаагчийг шинээр авч ажиллаж эхэллээ.
5. Орхон аймгаас ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Орхон аймгийн удирдлагуудад хандан Баян-өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах 1-16, 1-17 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбайд хамаарагдах хэсэгт Зэст багийн байр барих барилгын үйл ажиллагааг зогсоох, шийдвэрээ нэн даруй цуцлахыг шаардаж, иргэдийн хүсэлтээр болголоо.
6. Ус түгээгч - Хүүхэд хэрэглэгч төслийг эхлүүлээ. Хүүхэд хэрэглэгч тэмдэгийг гаргаж үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах төслийг эхлүүллээ.
7. БНСУ-аас экспортлогдон орж ирж байгаа автомашинтай холбогдолтой асуудал, тухайн автомашины солонгос дахь түүхийг Монгол Улсын импортын мэдээлэл системтэй холбох, дэмжлэг үзүүлэх,
БНСУ-ын Хэрэглэгчийн агентлагтай хамтын ажиллагаа өрнүүлэх, санамж бичиг үйлдэн хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх асуудлаар БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Lee Yeo-hong-той уулзлаа.
БНСУ-аас Монгол улсад, Монгол улсаас БНСУ-д хөрөнгө оруулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд, монголчуудын хэрэглэгч эрх зөрчигдөж байгаа эрхийг хамгаалах болон монголчуудад туслан дэмжин ажиллаж буй байгууллагуудад талархал илэрхийлэх асуудлууд ч хөндөгдлөө.
8. Хэрэглэгчид хэрэглээгүй зүйлдээ мөнгө төлж байгаа байдлыг зогсоох (суурь үнэ, сэргээгдэх эрчим хүчний төлбөр, НӨАТ давхардсан татвар) ажлын хүрээнд холбогдох мэдээллийг нягтлах хамтарсан ажлын хэсэг байгуулах боллоо.
9. Олон улсын стандарт, дотоодын стандарт хэрхэн хангаж ажиллаж байгаатай танилцаж, дотоодын эм үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй өглөөний цай уулаа. Дашрамд хэлэхэд Монгол улсад бүртгэлтэй эмийн 47 үйлдвэр байна. Идэвхтэй ажиллаж байгаа 10 орчим үйлдвэр байна.
10. Төрийн ордонд тэргэнцэртэй иргэд холбооны гишүүд Монгол улсын Шадар сайд Я.Содбаатартай "БИД ХЭРЭГЛЭГЧ" хэлэлцүүлгийг хийлээ. Шадар сайд газар дээр нь асуудлыг шийдэж, төрийн байгууллагуудад үүрэг өгч, албан даалгавар гаргалаа.
11. Улсын ерөнхий байцаагчийн анхны тушаалаар Орхон аймагт томилогдсон эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэн Н.Баясгаланд улсын байцаагчийн эрх олголоо. Орхон аймагт өдөр тутамд хяналт шалгалт хийх бүрэн эрх үүслээ.
12. Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран хэлэлцүүлэг хийж, барилгын дотоод агаарын орчин асуудал, барилгын компаниудын хоорондох өрсөлдөөн дээр чанар стандартын асуудлыг хөндлөө. Өрсөлдөөний тухай хуульд тодорхой саналыг тусгалаа.
13. Номын дэлгүүрүүдийн удирдлага, менежерүүдтэй өглөөний цай ууж, уулзалт хийж, номын борлуулалт хувь, оюуны өмч, номын стандарт, цахим ном, хүүхдийн номын агуулга зэрэг олон асуудлыг хөндлөө.
14. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хамтран ажиллах санал солилцох зорилгоор Фредрих Эбэрт сангийн суурин төлөөлөгч болон удирдлагуудтай уулзалт хийлээ. Хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, ойлголтыг сайжруулах үүднээс комикс гарган хамтран ажиллана.
15. Тэргэнцэртэй иргэдийн холбоо, ЗТХЯ, УБЗАА, СХЗГ, ХНХЯ, ХБХХЕГ, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, НМХГ хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хурлыг хийлээ.
16. Улаанбаатар смарт карт ХХК-д хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалтанд Транспэрэнси Монголиа авлигын эсрэг олон улсын байгууллага, ШӨХТГ иргэний зөвлөл, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран хийлээ.
17. Орхон аймагт ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлт тавин улсын байцаагч нарыг нэмэгдүүлэн ажиллахаар боллоо.
18. JCI Их хүрээ байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
19. Баянзүрх дүүргийн 14 хороо, өрхийн эмнэлэг, зүүн 4 зам хүртэлх явган хүний зам, нийтийн тээврийн үйлчилгээг тэргэнцэртэй иргэдэд хэрхэн хүргэж байгаа, цаасан дээрх стандартууд бодит амьдралд ажлыг газар дээр нь хийлээ. Тус ажилд ХНХЯ, Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэл хотын стандартын газар, ХБХХЕГ-тай хамтран ажиллалаа. Монгол улсын Шадар сайдад бодит байдлыг танилцуулна.
20. Эм хангамжийн байгууллагуудын холбоотой албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар эмийн компаниудын өрсөлдөөнийг шударгаар зохицуулах, төрийн зарим байгууллагуудын илт шударга бус үйлдлийг таслан зогсоох, эмийн үнийг хянах хүсэлтийг хүлээн авлаа.
21. Цемент үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт явагдаж дууслаа. Дүнг нэгтгэн олон нийтэд мэдээлнэ.
22. Аэро Монголиа, Хүннү эйр компаниудад хяналт шалгалт хийгдэж дууслаа. Дүнг нэгтгэн олон нийтэд мэдээлнэ.
23. Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтарсан уулзалт хийж, хяналт шалгалтыг давхцуулан хийхгүй байх, чиг үүргийн давхардлыг арилгах талаар зөвшилцөн Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгүүдэд өөрчлөлт оруулахаар боллоо гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн Facebook хаягнаасаа мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.