Монголын эрчим хүчний нүүрсний эрэлт Хятадад өндөр байна

Монголын эрчим хүчний нүүрсний эрэлт Хятадад өндөр байна

БНХАУ-д Монголоос нийлүүлж буй нүүрсний эрэлт өндөр байгаа аж. Уул уурхайн портал Mining цахим хуудаст дурдсанаар өнгөрсөн есдүгээр сард Монгол Улс нийт 1.29 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолжээ.

Ингэснээр Хятадын зах зээлд эрчим хүчний нүүрсний дөрөв дэх томоохон нийлүүлэгч боллоо.

Энэ нь өнгөрсөн сарынхаас 2.6 дахин, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 дахин их дүн болж байна.

Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хилийн хориг зэргээс шалтгаалан Монголоос нийлүүлэх эрчим хүчний нүүрсний экспорт тавдугаар сард 130 мянган тонн хүртлээ буурч байсан юм.

Эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт ийнхүү нэмэгдэх болсны шалтгаан нь хоёр улсын хооронд хэрэгжиж буй “Ногоон гарц” хөтөлбөрөөс шалтгаантай аж.

Мөн Өвөр Монголын өөртөө засах орны томоохон уурхайнуудад дотоод хяналт шалгалт явуулж байгаатай холбоотойгоор олборлолт нь буурсантай ч холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж: Mining

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Nissan” компани Хятадад зөвхөн хос болон цахилгаан хөдөлгүүртэй автомашин худалдана 2020-11-02

Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоогоор Чех нэгдүгээрт бичигдэж байна 2020-11-02

Японд аяллын хөлөг онгоцнуудын үйл ажиллагааг сэргээжээ 2020-11-02

ДЭМБ: Тархалтыг зогсоож болохыг харуулсан Монголын ард түмэнд баярлалаа 2020-11-03

Гүржийн Ерөнхий сайд коронавирусээр халдварлажээ 2020-11-03

Монголын эрчим хүчний нүүрсний эрэлт Хятадад өндөр байна 2020-11-03

Японд цар тахлын улмаас агаарын тээврийн компаниудын түлшний татварыг бууруулахаар төлөвлөж байна 2020-11-03

Австрид болсон халдлагын улмаас гурван хүн амиа алджээ 2020-11-03

Америкчууд төрийн тэргүүнээрээ 70 гаруй насны хоёр эрхмийн аль нэгийг сонгоно. 2020-11-04

“Ковид 19-ийн” халдвар авсан хүний тоо 47 сая 300 гаруй мянгад хүрчээ 2020-11-04

Биткойны ханш дахин дээд үзүүлэлтэд хүрчээ 2020-11-04