Японд аяллын хөлөг онгоцнуудын үйл ажиллагааг сэргээжээ

Японд аяллын хөлөг онгоцнуудын үйл ажиллагааг сэргээжээ

Шинэ коронавирусний халдвар тархсаны улмаас есөн сарын өмнө түр зогсоогоод байсан аяллын хөлөг онгоцнуудын үйл ажиллагааг Японд сэргээлээ гэж NHK телевиз мэдээлэв.

11 дүгээр сарын 2-нд буюу өнөөдөр Японы баруун нутгийн Кобе хотын боомтоос "Ниппонмару" аяллын хөлөг онгоц хөдөлжээ. Уг хөлөг онгоцоор явахын өмнө зорчигчид коронавирусний шинжилгээ өгөх ёстой. Үүнээс гадна, хөлөг онгоцны тавцан дээр аялагчид “QR” кодын тусламжтайгаар байршлынхаа талаарх мэдээллийг дамжуулах аж.

Японд коронавирусний халдвар авсан хүний “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 102 мянга давсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш 1700 гаруй хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.