СNN: Байден Охайо муж улсад ялж байна
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэшигч Жозеф Байден сонгуулийн дүн “хаашаа ч холбирч магадгүй” муж улсуудын нэг болох Охайо муж улсад саналын тоогоор илүүрхэж эхэлжээ. Ийм мэдээллийг “CNN” телевиз өгсөн байна.
Саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байна. “CNN” телевизээр мэдээлж буйгаар, саналын хуудсын 18 хувийг тоолж дууссаны дараах байдлаар болон саналаа өгсөн сонгогчдын дунд явуулсан санал хураалтын дүнгээр Байден 64.4 хувь, Трамп 34.5 хувийн саналтай явж байна. Охайо муж улс бол аль нам, аль нэр дэвшигч сонгуульд ялах нь бүрэн тодорхойгүй байдаг сонгуулийн дүн “хаашаа ч холбирч магадгүй” муж улсуудын нэг юм. Тус муж улсын сонгогчдын коллеги 18 гишүүнтэй бөгөөд нэр дэвшигчид Ерөнхийлөгч болохын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 270 саналыг авах ёстой. Үүнээс гадна, АНУ-ын түүхэнд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Охайод ялаагүй л бол сонгуульд ялж байгаагүй учир тус муж улс нь онцгой ач холбогдолтой юм.
ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/241760
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.