Шуурхай бүлэг Боршоо боомтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Увс аймгийн Боршоо боомтод ажиллалаа.
Тус ажлын багийн гишүүд Боршоо боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцах, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Шуурхай бүлгийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдорж ахалж, нарийн бичгийн даргаар ОБЕГ-ын ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мягмарсүрэн, гишүүдээр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, Шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж нарын хүмүүс ажиллаж байна.
Боршоо боомтын нөхцөл байдалтай биечлэн танилцсан тус ажлын баг аймаг орон нутгаас тавьсан санал, хүсэлт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комисст танилцуулж, шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.