Хятадын Засгийн газар 2035 он гэхэд эдийн засгаа 2 дахин өсгөх боломжтой
Хятадын Засгийн газар 2035 он гэхэд эдийн засгаа хоёр дахин өсгөх боломжтой гэж Ши Жиньпин мэдэгдлээ. Тэрбээр 2035 он гэхэд тус улс өндөр орлоготой улс орон болж, эдийн засгаа 2 дахин нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Энэ тухай тус улсын төрийн мэдлийн "Синхуа" агентлаг “Өнгөрөгч 7 хоногт Хятадын коммунист намын төв хорооны чуулганд Ши Жиньпин дарга үг хэлж, шинэ 5 жилийн төлөвлөгөө, урт хугацааны бодлогоо тайлбарлахдаа ийм мэдэгдэл хийсэн” гэж мягмар гарагт мэдээлсэн байна.
Энд бичсэнээр Ши Жиньпин энэ жил улсынхаа ДНБ-ийг 100 их наяд юань буюу 15 их наяд долларт хүрнэ гэж тооцоолж буй юм байна. Мөн тэрбээр нэг талыг барьсан, гаалийн татвараар гадаадын бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах бодлого нь олон улсын эдийн засгийн эргэлтийг дордуулж байна гэж Америкийн талыг илт шүүмжилсэн гэж "NHK" мэдээлжээ.
Түүнчлэн Хятадын дарга хөгжлийнхөө суурийг улсдаа бий болгох зорилт тавих нь зүйтэй гээд 2021-2025 он хүртэлх 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөөний сүүл гэхэд өндөр орлоготой улс орон болж, 2035 он гэхэд нэг хүнд ногдох эдийн засгийн үр өгөөжийг хоёр дахин өсгөх стандартыг Хятадын Засгийн газар бүрэн хангах боломжтой гэж нэмж хэлсэн байна. Гэхдээ Ши Жиньпин өсөлтийг тоогоор илэрхийлсэн зорилт дурдаагүй, харин гадаад талаас тогтворгүй, тодорхойгүй олон хүчин зүйл гарч ирэх болно гэсэн байна.
Үүнээс гадна тэрбээр өмнө амлаж байсанчлан 2020 он гэхэд хөдөөгийн иргэдээ ядуурлаас гаргах зорилгодоо хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд зогсохгүй, Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн дээр дундаж чинээлэг улс орон болсноо зарлах болно гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: http://www.mnb.mn/i/221524
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.