ОХУ-д халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 19404-өөр нэмэгджээ

ОХУ-д халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 19404-өөр нэмэгджээ

ОХУ-д коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 19404-өөр нэмэгдлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

ОХУ-д өдөрт илэрсэн шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 19 мянгаас давсан байна.  Тус улсад нийтдээ 1 712 858 хүн коронавирусээр халдварлажээ.

Шуурхай штабаас мэдээлснээр, нийслэл Москва хотод 5255, Москва мужид 588, Доод Новгород мужид 422, Архангельск мужид 377, Красноярскийн хязгаарт 312 тохиолдол шинээр илэрч, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна.

Коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо нэг өдрийн дотор 12238-аар нэмэгдэж, 1 279 169 болжээ. Шуурхай штабаас мэдээлснээр, эдгэрсэн өвчтөнүүдийн эзлэх хувь 74.8-аас 74.7 хувь болж буурсан байна. Өнгөрсөн хоногт ОХУ-д коронавирусний халдвар авсны улмаас 292 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 29509 болжээ.

Одоогийн байдлаар коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа оросуудын тоо 400 мянга давсан байна. Энэ нь зуныхаас гуравны хоёроор өссөн үзүүлэлт аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.