"Уран" дуудлагатай нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

"Уран" дуудлагатай нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

Үнэр алддаггүй үнэнч нохой "Уран" дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Хэргийг тодруулбал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Бильярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай тус дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч а/д Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг халуун мөрөөр нь илрүүлсэн байна.

Дашрамд дуулгахад ЦДЦАСТ-ийн Албаны нохойн сургалтын хэлтсийн “Уран” дуудлагатай эрэлч нохой нь урд өмнө хохирол ихтэй, ноцтой олон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан талаар хэвлэлээр мэдээлж байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд маш таатай өдөр 2020-11-05

Өнөөдөр болох үйл явдлууд 2020-11-05

Халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн ар гэрт мөнгөн тэтгэмж олголоо 2020-11-05

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах НББХ-ны ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллалаа 2020-11-05

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл МҮОХ-той хамтран ажиллана 2020-11-05

"Уран" дуудлагатай нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ 2020-11-05

Б.Энхбаяр: С.Батхүлэг уул уурхайн компанитай холбоотой, банкинд ажилладаг учраас УДШ-д очиж болохгүй 2020-11-05

Зарим аж ахуйн нэгжийн өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг хураалаа 2020-11-05

"ДЦС-2” ТӨХК одоогоор нүүрсний 11,272  тн буюу 16 хоногийн нөөцтэй байна. 2020-11-05

Галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна 2020-11-05

Удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа 2020-11-05