Зарим аж ахуйн нэгжийн өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг хураалаа

Зарим аж ахуйн нэгжийн өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг хураалаа

Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын үеэр энэ жилээс мидлинг түлэх тусгай зөвшөөрөл авсан “Дун Фан интернэйшнл трейд” ХХК, “Мөнхбаясах кэйсэнг” ХХК, “Хасумегаватт” ХХК, “Төгс бүтээмж” ХХК, “Эс Эс Си Монголиа фүүд” ХХК, “Стандарт шуудай” ХХК, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн “Сайле фүүд”ХХК гэсэн 7 аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс түлсэн зөрчил илэрлээ. Иймд эдгээр аж ахуйн нэгжийн өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, "Амгалан дулааны станц"-д төвлөрүүлсэн.

Мөн агаар хамгаалах төхөөрөмж ажиллуулах журам зөрчсөн “Петранано” ХХК, “Амин хүнс” ХХК гэсэн 2 аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын торгуулийн арга хэмжээ авлаа гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн ар гэрт мөнгөн тэтгэмж олголоо 2020-11-05

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах НББХ-ны ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллалаа 2020-11-05

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл МҮОХ-той хамтран ажиллана 2020-11-05

"Уран" дуудлагатай нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ 2020-11-05

Б.Энхбаяр: С.Батхүлэг уул уурхайн компанитай холбоотой, банкинд ажилладаг учраас УДШ-д очиж болохгүй 2020-11-05

Зарим аж ахуйн нэгжийн өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг хураалаа 2020-11-05

"ДЦС-2” ТӨХК одоогоор нүүрсний 11,272  тн буюу 16 хоногийн нөөцтэй байна. 2020-11-05

Галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна 2020-11-05

Удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа 2020-11-05

Санхүүгийн салбарын 2020 оны III улирлын тойм мэдээллийг танилцууллаа 2020-11-05

ОХУ-д болсон газарт хөдлөлт УЛААНБААТАРТ мэдрэгджээ 2020-11-05