Дотооддоо коронавирусний халдвар авсан АНХНЫ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Дотооддоо коронавирусний халдвар авсан АНХНЫ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.06/ ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрбээр "2020 оны арваннэгдүгээр 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тэдний хоёр нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын жолооч бол Энэтхэгээс ирсэн нэг иргэнээс мөн халдвар илэрсэн. Дөрөв дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч байлаа. Түүний хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Манай эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоногоор ээлжлэн багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гарсныхаа дараа 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг. Тухайн сувилагчийн ажлаа хийж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна" гэсэн мэдээлэл өгөв. 

Ийн Монгол Улсад зөөвөрлөгдөж ирж батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцүүлэв 2020-11-06

А.Амбасэлмаа: Хөрш ОХУ-д халдварын эрсдэл маш өндөр байна 2020-11-06

Гавъяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээн “Хангарьд палас”-т эхэллээ 2020-11-06

Г.Хэрлэн “ТОП-66” тэмцээнд түрүүллээ 2020-11-06

Цахим жор бичилтийн шинэчлэлт, хэрэгжилтийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг боллоо 2020-11-06

Дотооддоо коронавирусний халдвар авсан АНХНЫ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ 2020-11-06

Хакүхо 11 дүгээр сарын башёд барилдахгүй 2020-11-06

Дэлхийн худалдааны байгууллагатай Монгол Улсын худалдааны бодлогын илтгэлийн төсөл хэлэлцэж байна 2020-11-06

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилж, чөлөөлөв 2020-11-06

Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа 2020-11-06

ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийн үйл ажиллагааг 14 хоногийн дотор эхлүүлэхийг үүрэг болголоо 2020-11-06