НӨАТ-ын баримт олгохгүй бол арга хэмжээ авна
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэсэн гомдол иргэдээс ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг дурдсан байна. Тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэжээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ирэх долоо хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхаараарай. Бид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.