ЭМЯ: Дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар /2020.11.08/ коронавирусний халдвар нэмж дөрвөн хүнээс илрэн, нийт тохиолдлын \зөөвөрлөгдсөн\ тоо 361 болжээ.
Монгол Улс коронавирусний халдвартай 318 хүнийг амжилттай эмчилсэн бол ХӨСҮТ-д одоо 43 хүн эмчилгээнд байна. Тэднээс долоогийнх нь биеийн байдал хүндэвтэр, нэг нь хүнд байгаа аж.
Дэлхий дахинд коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо 49.1 сая болсон бол 1.2 сая гаруй хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.