Японд цар тахлын нөлөөгөөр 70 мянган хүн ажилгүй болжээ
Японд коронавирусний халдварын тархалтаас үүдэлтэйгээр энэ оны эхний 10 сарын байдлаар 70 мянган хүн ажилгүй болжээ. Тус улсын хөдөлмөрийн яамны судалгаагаар 2020 оны 1-ээс 11 дүгээр сарын хооронд "Ковид 19" цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдсан, үйлдвэрлэл, үйлчилгээ зогссонтой холбогдуулж Японы ажил олгогчид 70 242 хүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Тус яам бодит тоо үүнээс ч өндөр байхыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд учир нь энэ бол орон нутгийн хөдөлмөрийн биржүүдэд бүртгүүлсэн ажилгүй болсон иргэдийн бүртгэгд суурилсан дүн гэдгийг онцолжээ.
Судалгааны дүнгээр 10 дугаар сарын 30-ны байдлаар Японы аж үйлдвэрлэлийн салбар хамгийн их хохирол амсаж, 12 979 ажлын байрыг цомхтгожээ. Үүний дараа ресторан хоолны газрууд, шар айрагны газар 10 гаруй мянган ажилтнаа халсан байна.
Японы хөдөлмөрийн яам засгийн газраас олгож байгаа нөхөн олговрыг ашиглах замаар ажилтнаа цомхтгохгүй, тэдний ажлын байрыг хадгалахыг бизнес эрхлэгчид дээ хандаж уриалж байна. Мөн хөдөлмөрийн яам нь ажилгүй болсон иргэдээ шинээр ажилд ороход нь дэмжлэг үзүүлж эхэлсэн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.