АНУ-д халдварын тохиолдлын тоо 10 сая давжээ

АНУ-д халдварын тохиолдлын тоо 10 сая давжээ

АНУ-д коронавирусээр халдварласан тохиолдлын тоо 10 сая давсан тухай Жон Хопкинсын их сургууль мэдээлэв.

Тус улсад халдварын нийт 10 018 278 тохиолдол бүртгэгдсэн бол нас баралтын тоо 237 742-т хүрчээ. АНУ энэ хоёр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.

Тус улсад халдварын тохиолдлын тоо дөрвөн өдөр дарааллан 100 мянгыг давжээ. Тодруулбал, 11 дүгээр сарын 5-нд 121 888, 6-нд 126 480, 7-нд 128 412, 8-нд 105 927 тохиолдлууд илэрчээ. Аравдугаар сарын 30-нд АНУ-д өдөрт хамгийн олон тохиолдол илэрсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.