БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 82 болжээ

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 82 болжээ

СӨҮЛ. /RIA Novosti/. БНСУ-д “COVID-2019” коронавирусний халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний 82 болжээ.


Тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, шинээр халдвар авсан хүмүүсийн 30 нь Сөүл хотоос 300 км зайтай оршдог Тэгу хотын оршин суугчид бол 31 дэх тохиолдол нь Сөүлд бүртгэгджээ. Шинэ өвчтөнүүдийн 23 нь халдвар авсан 31 дэх хүнтэй нэг сүмд явдаг байсан байна. Хоёр хүн эмнэлэгт халдвар авсан бол үлдсэн тав нь ямар замаар халдвар авсан нь тодорхойгүй байна.


Халдвар илэрсэн 31 дэх тохиолдол нь Тэгу хотод оршин суудаг 61 настай эмэгтэй бөгөөд гадаадад аялсан түүхгүй, вирусний халдвар тээгчидтэй хавьтаагүй байна. Уг эмэгтэй нийгмийн эрүүл мэндийн төвд үзлэгт хамрагдаж, коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд ямар замаар халдварласан тодорхойгүй байгаа юм. Одоо тэрбээр хөл хорионд байгаа аж.


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, БНСУ-д коронавирусний халдвар авсан 16 хүн эдгэрч, 66 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байгаагаас гадна, сэжигтэй 1633 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд өдөр бүр 800-1000 хүнд коронавирусний шинжилгээ хийж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.