БНСУ: 31 дэх тохиолдлын тээгч СҮМД ОЧСОН нь халдварыг улам тэлжээ

БНСУ: 31 дэх тохиолдлын тээгч СҮМД ОЧСОН нь халдварыг улам тэлжээ

БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр халдварласны улмаас нас барсан анхны тохиолдол /2020.02.20/ бүртгэгдлээ.

Нас барсан хүний хувьд Чёондо хотын эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор хэвтэн үйлчлүүлж байгаад өнгөрсөн лхагва гаригт (2020.02.19) нас барсан. Өвчтөнийг нас барсны дараа шинэ төрлийн коронавирусийн халдвартай байсныг тогтоосон ба өнөөдөр өглөөний байдлаар Өмнөд Солонгос дахь коронавирусын халдвар тээсэн нь тогтоогдсон иргэдийн тоо 104 хүржээ.

Сүүлийн үеийн мэдээллээр аялал жуулчлалын бүс болох Чэжү арал дээр үүрэг гүйцэтгэж явсан тэнгисийн цэрэг халдвар авсан нь тогтоогдсон байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус улсад бүртгэгдсэн 31 дэх тохиолдлын халдвар тээгч сүм зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газраар явсан нь халдварыг улам тэлэх эрсдлийг нэмэгдүүлжээ.

Энэ нь олон хүн цугласан газраар явах ямар эрсдэлтэйг харуулж буй бодит жишээ болж байна.
 


СЭРЭМЖЛҮҮЛЭГ 

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудад хандан БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргалаа. 

БНСУ-д коронавирусын халдвар тохиолдол огцом нэмэгдэж байна. Халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон "Инчён" нисэх буудлаас илэрлээ!!!

Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.
 

  • Гараа сайтар савандаж, тогтмол угаах
  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
  • Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих.


Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу!

БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.