Мүн Жэ Ин ойрын хугацаанд Жо Байдентай утсаар ярина
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдентай энэ долоо хоногт утсаар ярихаар төлөвлөж байна гэж Хөх ордны төлөөлөгч өнөөдөр мэдээллээ.
“Хөх ордон Мүн, Байден нарын утсаар ярих цагийг товлож байна” гэж уг төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.
Мүн, Байден нар Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох санаачилга болон эдийн засгийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүд гэх мэт бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хоёр талын харилцаа холбоог бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудын талаар санал бодлоо солилцох төлөвтэй байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн ням гарагт Ж.Байден болон АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис нарт “Twitter” хуудсаараа дамжуулан баяр хүргээд, Сөүл-Вашингтоны харилцааг хөгжүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.