БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 145-аар нэмэгдэж нийт 27195-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 11 дүгээр сарын 06-ны 00.00 цагийн байдлаар 145-аар нэмэгдэж нийт 27195-д хүрэв. Шинээр илэрсэн 145 тохиолдлын 28 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 24821 (+86) иргэн эдгэрсэн бол 476 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 2,686,314 (+12608) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,633,490 (+11896) иргэний хариу сөрөг гарч 25,629 (+567) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1,898 (+58) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.