Дэлхийн томоохон хотуудад хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээнүүд

Дэлхийн томоохон хотуудад хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээнүүд

 Москва хотод шинэ хязгаарлалт 11 дүгээр сарын 13-нд буюу баасан гарагт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж буй бөгөөд ирэх оны 1 дүгээр сарын 15 хүртэл үйлчлэх юм. Хотод 23:00 цагаас 06:00 цаг хүртэл кафе, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газрууд, бусад зугаа цэнгэлийн газрууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй аж. Түүнчлэн үзэсгэлэн гаргах, фестиваль хийхийг хориглож, театр, кино театр, концертын танхимуудад суудлыг дөрөвний нэгээс илүүгээр дүүргэж болохгүй аж.

Цар тахлын нөхцөлд Ази, Европ, Америкийн бусад томоохон хотуудад нийтийн хоол, зугаа цэнгэлийн газрууд хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Нийтийн хоолны үйл ажиллагааг хэрхэн хязгаарлав?

  • Австри, Их Британи, Герман, Итали, Польш, Франц зэрэг Европын дийлэнх оронд кафе, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газрууд бүрэн хаалттай байгаа бөгөөд зөвхөн хүргэлтийн үйлчилгээг явуулах боломжтой аж.
  • Дани, Швейцарь, Шведэд кафе, шөнийн цэнгээний газрууд, зоогийн газруудыг шөнийн цагаар ажиллахыг хоригложээ. Түүнчлэн Нью-Йорк муж улсад согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрүүдийг шөнийн цагаар ажиллахыг нь хориглосон байна.
  • Нийтийн хоолны газрууд нь өдрийн цагаар үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн Европын улсуудад үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлах, эрүүл ахуйн стандартыг чанд сахихыг шаарджээ. Америкийн Коннектикут, Нью-Жерси муж улсуудад зоогийн газарт үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлахыг амбан захирагч нар нь шаарджээ.

Зугаа цэнгэлийн газруудын үйл ажиллагааг хаана хязгаарлав?

  • Европын улс орнуудын дийлэнх хэсэгт, Швейцарийн хэд хэдэн мужид, Энэтхэгийн нийслэл хотод музей, театр, кинотеатр, концертын танхим зэрэг урлаг соёлын байгууллага, зугаа цэнгэлийн газруудын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.
  • Харин нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрсөн европын орнуудын зугаа цэнгэлийн газруудад хязгаарлалт тогтоожээ. Хятадад кинотеатр нэг суудал алгасаж суухыг шаардаж байгаа аж.
  • Таиландад үйлчлүүлэгчдийн халууныг шалгаж, амны хаалтаа зүүхийг шаардаж байна.

Өдөр тутмын амьдралд хязгаарлалтын ямар арга хэмжээнүүд үйлчилж байна вэ?

  • Ховор тохиолдлоос бусад үед амны хаалт зүүх дэглэм Европ даяар хэрэгжиж байна. Грек, Итали, Польш, Швейцарь зэрэг улс оронд зөвхөн тээврийн хэрэгсэл, байгууллага дотор төдийгүй гудамжинд амны хаалтыг зүүх шаардлагатай аж.
  • БНХАУ-д хүмүүсийн халууныг хэмжиж байгаа бөгөөд гар утсан дээр нь эрүүл мэндийн кодыг мэдүүлэх ёстой аж. Энэ нь оршин суугч сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд халдварын өндөр эрсдэлтэй бүс нутгуудаар зорчоогүй гэдгийг нь батлан харуулах аж.
  • Тусгаарлалтын арга хэмжээг европын орнуудад 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхээр цуцлах хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалан сунгаж магадгүй байна. Испани өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг ирэх оны 5 дугаар сар хүртэл сунгажээ. 

Хязгаарлалтын арга хэмжээ авахгүй байгаа газрууд

  • Япон улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа хэдий ч хязгаарлалт тогтоогоогүй байна. Тус улсад өдөрт мянга орчим шинэ тохиолдол илэрч байна.
  • АНУ-ын нийслэл Вашингтон хот, хөрш Виржини, Мэрилэнд муж улсуудад халдварын өдөрт илэрсэн тохиолдлын тоо 3 мянга давсан хэдий ч халдварт өвчинтэй тэмцэх онцгой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын консервативчууд сонгуулийн дараа “Facebook”, “Twitter”-ээс татгалзаж эхэлжээ 2020-11-12

Монголоос хандивласан хонийг Ухань руу илгээж эхэлжээ 2020-11-12

Хонконгийн сөрөг хүчний хууль тогтоогчид бүгд огцрохоо мэдэгджээ 2020-11-12

Ханиад болон коронавирусний шинж тэмдгүүдийн ялгааг хэлжээ 2020-11-12

Германчуудын дийлэнх нь АНУ-ын сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байна 2020-11-13

Дэлхийн томоохон хотуудад хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээнүүд 2020-11-13

Сүга: Японд онцгой байдал зарлах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй байна 2020-11-13

Буриадад 237 хүн шинээр халдвар авчээ. 2020-11-13

Казахстанд хоногт 638 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт тохиолдлын тоо 119129 болжээ 2020-11-13

Гараа угаах, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, бээлий өмсөх зэрэг коронавирусний халдвараас хамгаална 2020-11-13

Антарктид халдваргүй цорын ганц тив болоод байгаа. 2020-11-13