Антарктид халдваргүй цорын ганц тив болоод байгаа.
Өнгөрсөн жилийн 12 дугаар сард гарсан коронавирус дэлхий ертөнцийг эзэлсээр байна. Халуун Африкаас хүйтэн Аляска хүртэл, Ватиканаас Цагаан Ордон ч тэднээс зайлсхийж зугтаж чадсангүй. Гэхдээ дэлхийд коронавирус нэвтрээгүй хэдхэн орон, газар нутаг үлдсэн байна. Эдний зарим нь үнэхээр аюулт өвчнийг оруулаагүй бол нэг хэсгийг нь үнэн мэдээллээ нууж байна гэж дэлхийн олон нийт үзэж байгаа юм.
Энэ сарын 11-нд Вануату, Маршалын арал анхны халдвар илэрснээ мэдэгдсэнээр дэлхийд ердөө есөн орон л коронавируснээс ангид үлдлээ. Үүнээс долоо нь арлын бяцхан орнууд Самоа, Тувалу, Микронез, Палау, Кирибати, Тонга, Науру, харин эх газарт байгаа хоёр орон нь Туркменистан, Хойд Солонгос. Ямар ч гэсэн энэ хоёр орон халдваргүй гэж албан ёсоор мэдэгдсээр байгаа.
Антарктид халдваргүй цорын ганц тив болоод байгаа. Ихэнх орон тус тивд ажилладаг эрдэмтэд, ажилтнуудынхаа тоог цөөлсөн. Гэхдээ шинжлэх ухааны төслүүдээ зогсоохгүйн тулд энд хэдэн зуун хүн ирсээр байна. Энэ ажилтнууд эхлээд эх орондоо коронавирусний шинжилгээ өгч байгаа. Дараа нь 14 хоногийн карантинд орно. Антарктидад очоод бас шинжилгээнд ордог гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.