Халдвар авсан хүүтэй тоглоомын төвд байсан 67 хүүхдээс шинжилгээ авч эхэлжээ

Халдвар авсан хүүтэй тоглоомын төвд байсан 67 хүүхдээс шинжилгээ авч эхэлжээ

Сэлэнгэ аймагт 2020 оны арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн шинжилгээгээр гурван хүнд халдвар илэрсэн билээ. Тодруулбал, тус аймагт амьдардаг 70 настай эмэгтэйгээс коронавируст халдвар илэрсэн талаар өчигдөр (2020.11.12) Сэлэнгэ аймгийн онцгой комисс болон Улсын Онцгой комиссоос мэдээлсэн. Тухайн иргэний ойрын хавьтагч болох бэр болон ачаас нь авсан эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм. 

Халдвартай гэж гарсан эмэгтэй (бэр) өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт хоёр хоносон байдаг. Ингэхдээ найман настай хүүхдээ дагуулан томоохон зах, худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулсан нь батлагдсан юм.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд халдвар авсан 70 настай эмэгтэйн бэр, ач хүү хоёрын ойрын хавьтлын зарим иргэнийг тусгаарлаад байна. Тэгвэл өнөөдөр /2020.11.13/ халдвар авсан нь тогтоогдсон найман настай хүүтэй хамт тоглоомын төвд тоглосон 67 хүүхдийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.