Жолооч Д-ын ойрын хавьтлын дахин ХОЁР хүнээс коронавирус илэрлээ

Жолооч Д-ын ойрын хавьтлын дахин ХОЁР хүнээс коронавирус илэрлээ

Монгол Улсад дотоодод халдвар тархсан анхны тохиолдол болох халдвар тээгч жолооч Д-ийн ойрын хавьтлын хоёр хүний давтан шинжилгээнд коронавируст халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад дотоодод тархаад буй гурван кластер халдварын анхны кластер халдвар болох жолооч Д-ын ойрын хавьтлаас есөн тохиолдол илрээд байна. “Дархан-Уул аймгийн 157 хүн, Сэлэнгэд 170 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт ажил үргэлжилж байгаа. Улаанбаатар хотод бүртгэгдсэн эхний кластер халдварын ойрын хавьтлын 50 хүн, дам хавьтлын 1165 хүнээс халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Монгол Улсад коронавирусний батлагдсан 498 тохиолдол байгаагаас 328 нь эдгээд байна. Одоогоор ХӨСҮТ-ийн клиникт 95 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 20 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ХӨСҮТ-д 163 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байгаа гэж мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.