“Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүсийг холбоо барихыг хүсжээ

“Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүсийг холбоо барихыг хүсжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрдэмтэн судлаачидтай цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр зөвлөлдөх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэг халдвар тээгчийн ойрын хавьтлын хүн хошин урлагийн “Эмоци” продакшны тоглолт үзсэн талаар мэдэгджээ.  

Тэрээр хэлэхдээ, “Нэг халдвар тээгч “Эмоци” продакшны тоглолт үзсэн байна. Халдвар илэрсэн зарим оюутнууд тодорхой маршрутаа мэдээлээгүй байсныг өчигдөр мэдээлсэн” гэлээ. Хошин урлагийн “Эмоци” продакшны уран бүтээлчид “Best of” тоглолтоо энэ сарын 5-наас Соёлын төв өргөөний тайзнаа тоглож байсан байна. Тус продакшны уран бүтээлчдээс үүнтэй холбоотойгоор цахим хаягтаа зар байршуулсан байна.

Үүнд, энэ сарын 8-ны тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50 дугаар суудал болон 16 дугаар эгнээний 35-44, 15 дугаар эгнээний 36-46, 14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс “@Emotsi production” Эмоци продакшн гэсэн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн тоглолт үзсэн хүмүүс 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу гэжээ.

УОК-ын шийдвэрийн дагуу "Эмоци" продакшны "Best of" тоглолт түр завсарлаад байна. Тус тоглолтыг үзэхээр тасалбар авсан хүмүүс авсан газартаа хандан тасалбараа буцаах эсхүл тасалбараа хадгалж байгаад дараагийн тоглолт болох үеэр үзэх боломжтойг  "Эмоци" продакшн албан ёсоор мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Жолооч Д-ын ойрын хавьтлын дахин ХОЁР хүнээс коронавирус илэрлээ 2020-11-15

Цуцлагдсан нислэгүүд 12 дугаар сард хийгдэх эсэх нь хараахан тодорхойгүй байгаа 2020-11-15

Шуурхай штабыг шинэчлэн байгууллаа 2020-11-15

Тусгаарлалтын хугацааг сунгавал зардлыг ТӨР ХАРИУЦНА 2020-11-15

Улсын онцгой комисс хөл хорио сунгах эсэхийг хэлэлцэж байна 2020-11-15

“Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүсийг холбоо барихыг хүсжээ 2020-11-15

Зарим караоке, зочид буудал, цайны газраар үйлчлүүлсэн иргэдийг яаралтай холбоо барихыг хүсэв 2020-11-15

Дараах гурван газраар үйлчлүүлсэн иргэдэд өөрийгөө тусгаарлахыг уриалж байна 2020-11-15

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв улсын хэмжээнд цахим хурал зохион байгуулав 2020-11-15

ЗАСГИЙН ГАЗАР: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгалаа 2020-11-15

У.Хүрэлсүх: Хамгийн сайн вакцин бол САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГА шүү! 2020-11-15